Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэсийг тоолж эхэлжээ

Дэлхийн байгаль хамгаалах сангаас цоохор ирвэсийг тоолох ажлыг эхэлжээ. Өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч энэ амьтан Монголд ойролцоогоор 1000 орчим бий гэсэн багцаалсан судалгаа байдаг аж.

Өмнө нь ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа, Монгол улсын ШУА-ын биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төв, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, судлаачидтай хамтран Увс аймгийн цоохор ирвэсийг тоолж бүртгэлжүүлэн хүзүүвч зүүжээ. Хүзүүвч зүүснээр тухайн амьтны байршил хөдөлгөөнийг судлах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж ажиллах юм байна. Харин энэ удаа Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Дарви сумдад харьяалагдах Бумбатхайрхан уулын Цоохор ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас өнгөрсөн хугацаанд 32 ширхэг камер аппарат нутгийн иргэдийн оролцоотой тавьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *