Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт

Барилгын төлөв байдлын тухай

Тус газарт “Өдрийн сонин”-ы газраас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 76 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02-01/441 дугаар удирдамжийн дагуу иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Өдрийн сонин”-ы байрны хойд талд байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 24,5х18,5 м хэмжээтэй 12 давхар зоорьтой үйлчилгээний 64 айлын 1 блок орон сууцны барилгын угсралт байдал, зураг төсөлд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шалгалт хийлээ.

Шалгахад “Сийз архитектс” ХХК-д боловсруулж хянаж баталгаажуулсан зураг төсөл. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СБД/56/08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 449 дугаар газар эзэмших захирамжтай, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 421/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажил явуулж байгаа боловч урд талд байрлах “Өдрийн сонин”-ныбайрнаас 8.4м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилжилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан /2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно/ заалтыг зөрчсөн байна.

Иймд танай байгууллага зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье.

Хувийг: “Өдрийн сонин”, иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-д

НМХГ-ын ДЭД ДАРГА П.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *