МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж бага хурлаа энэ баасан гаригт хуралдуулахаар товложээ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгээс Засгийн газрыг хамтран байгуулах саналыг хэлэлцээд эцсийн шийдвэрийг бага хурал шийднэ гэдгийг хэлсэн. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ асуудлыг бүлгээр шийдэх боломжгүй. Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаас эцсийн шийд гарна. Харин бүлгээс Су.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэхүү зургаан гишүүн бүхий зөвшилцөх ажлын хэсэг нь Бага хуралд зөвшилцөл, байр сууриа илэрхийлэх болно” гэсэн юм. МАН засагт хамтран ажиллах эсэх нь шийдэгдсний дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барих бололтой.