УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан:
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Ажлын хэсгүүдийн хуралдаан:
- “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот танхимд;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
- Гангийн үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот танхимд;
- Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд
Жич: 2014 оны Улсын төсвийн тодотгол, Засгийн газрын бүтэц, бүрэлдхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал өргөн барьсан тохиолдолд тухай бүр нь хэлэлцэнэ.