Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас нэг хүний амь эрсдэж, нэг хүн түлэгдэж, 11 айлын гэр шатсан байна.
Одоогоор аймгийн цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын газар хамтран галын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэв.