Categories
мэдээ нийгэм

Барилгын ослоор дахин нэг хүн амиа алдав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хорооны нутагт “Арвин-Очир” компанийн захиалгаар барьж байсан барилгын дөрөвдүгээр давхраас төмөр тулгуур буулгаж байсан ажилчин унаж хүнд гэмтсэн. Хохирогч Хөвсгөл аймгийн харьяат, 23 настай. Түүнийг Гэм­тэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн ч нас барсан аж. Үүнээс гаднаУвс аймгийн Улаангом суманд энэ сарын 12-нд “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртжээ. Биеийн байдал хүнд байсан тул гэмтсэн ажилчныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд авчран эмчилж байгаа аж. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн барилгын компаниудаас болж олон хүн хохирсоор байна. “Өдрийн сонин”-ы дэргэд “Астра бьюлдинг” компанийн барьж буй барилгаас өнгөрсөн лхагва гаригт хавтан унаж замаар явж байсан машины шил хагалсан. Хэрвээ тэр үед явган хүн явж байсан, эсвэл хавтангаас өөр зүйл уна­сан бол хүний амь эрсдэж мэдэхээр байлаа. Хууль бусаар барилга барьж буй компанийнхан иргэдийн амь насанд занал­хийлсээр байхад хяналт тавьдаг байгууллагууд мэдээгүй мэт байгаа нь харамсалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *