Categories
мэдээ эдийн-засаг

387 тэрбумыг цалингийн нэмэгдэлд төсөвлөжээ

Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед УИХ дахь нам эвслийн бүлгүүд төсвийн төсөлтэй холбогдуулж санал дүгнэлтээ төсвийн байнгын хороогоор дамжуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд ирэх онд монголчууд бүсээ чангалахаас өөр гарц байхгүй гэдгийг хууль тогтоогчид сануулсан. Төрийн албан хаагчдын орон тоог багасгах урсгал зардлуудаа танах гээд төсвийн үр ашигтай зарцуулалтыг дээшлүүлэх тал дээр хууль санаачлагчид няхуур хандаж байна. Ирэх онд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж 500 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Харин энэхүү хөрөнгийг танах шаардлагагүй энэ хэвээр нь батлах нь зүйтэй гэдэгт парламент санал нэгджээ.

Засгийн газраас өнгөрсөн онд төрийн албан хаагчдын цалин тэтгэврийн нэмэгдэлд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь бодит нэмэгдэл болж чадаагүй гэдэгтэй олон хүмүүс санал нэгддэг учир нь цалин нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг нь буруу жишиг юм. Иймээс Засгийн газар олон нийтэд мэдээлэхгүйгээр цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсхөд цалин тэтгэврийн нэмэгдэл тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Иймээс инфляци хөөрөгдөхгүй байхын тулд төсөвт суулгасан 500 тэрбум төгрөгөөр цалин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдгийг нь Засгийн газар тухай бүрт нь шийдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *