Categories
мэдээ нийгэм

Эко сурагчид ур чадвар, уран сэтгэмжээрээ өрсөлдлөө

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс хамтран “Улсын нийслэлдээ Утаагүй амьдарцгаая” гар зургийн уралдааныг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубуудын дунд зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд бага болон дунд насны эко сурагчид оролцон агаарын бохирдлыг бууруулахад хүүхдүүд, тэдний гэр бүлийн оруулах хувь нэмэр, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл зэрэг сэдвүүдээр бүтээлүүдээ ирүүлсэн юм.
Уралдаанд 8 сургуулийн 96 сурагчийн бүтээл ирсэнээс Амгалан Цогцолбор сургуулийн сурагч Э.Оюунболор, Шинэ Монгол сургуулийн сурагч Г.Номин, Эрдмийн оргил сургуулийн сурагч Э.Алтайбаатар, Нийслэлийн сурагч О.Явуу, Амгалан Цогцолбор сургуулийн сурагч М.Тэмүүжин зэрэг оролцогчид үе тэнгийн нөхдөө хошуучлан шагналт байр эзлэв.
Эдгээр эко сурагчдын хувьд агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцдог нийслэлийн манлайлагч хүүхдүүд юм гэж Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *