“Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хот байгуулалтын NEXUS бүс нутгийн дөрөв дэх удаагийн олон улсын бага хурал Туушин зочид буудалд эхэллээ. Энэ нь ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-ноос 2013-2015 онд Ази, Номхон Далайн бүсийн 6 орны (Хятад, Вьетнам, Индонези, Тайланд, Филлипин, Монгол) 10 хотод хэрэгжүүлэх төсөл юм. Тус төсөлд Улаанбаатар хот 2013 оноос хамрагдаж эхэлжээ.
Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцад хамгийн ихээр тулгамдсан эрчим хүч – ус – хүнс гэсэн гол гурван нөөцийн хүрэлцээгүй байдлыг харилцан уялдаатай, цогцоор нь төлөвлөж, удирдах аргачлалыг нэвтрүүлэх замаар хотуудын тогтвортой хөгжлийг хангахад төслийн зорилго чиглэгдэж байгаа юм. Хот байгуулалтын Nexus төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурлын хөтөлбөрийг танилцуулъя.
Хөтөлбөр
Эхний өдөр: 2014.11.05, Лхагва гариг |
|
08.00 – 08.30 |
Бүртгэл |
8.30 – 9.30 |
Нээлтийн ажиллагаа
|
09.30 – 10.00 |
Цайны завсарлага |
10.00 – 12.30 |
Хуралдааны 1-р хэсэг: Танилцуулга
|
12.30-12.45 |
Хамтдаа зураг даруулах |
12.45 – 13.45 |
Үдийн зоог |
13.45 – 18.00 13.45 – 14.45 |
Хуралдааны 2-р хэсэг: Хот байгуулалтын Nexus аргачлалыг нэвтрүүлэхэд хуримтлуулсан Улаанбаатар хотын туршлага Хэсэг A: Хот байгуулалт, төлөвлөлтийн үйл явц, тэр дундаа Монгол улсын Засгийн газраас сүүлийн үед баталсан төсөл арга хэмжээнүүдэд Nexus санаачлагуудыг нэгтгэн оруулах боломж, ач холбогдлыг харуулах презентаци хийгдэнэ, үүнд: • MoMo төслийн хүрээнд Дархан хотын “Модульчлагдсан усны менежментийн концепци” төсөл, доктор Б.Шарав, Advanced System Technology (AST), Branch of Fraunhofer IOSB (20 min) |
14.45-15.45 |
Хэсэг B: “Nexus санаачлагуудыг хөрөнгө оруулалтын шинэ төсөл арга хэмжээнүүдтэй нэгтгэх нь – санхүүгийн хамтын ажиллагаа нь энэ үйл явцыг боломжтой болгох чухал хүчин зүйл” сэдэвт дугуй ширээний ярилцлага (panel discussion) Олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагчдыг урьж Nexus арга зам, хандлагын ач холбогдол, өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд хот байгуулалтын Nexus төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар санал бодлоо хуваалцана. Оролцогчид: ADB, Asia Foundation, European Development Bank, JICA, KfW, KOICA, TIKA, UNDP, World Bank зэрэг байгууллагын төлөөлөгчид |
15.45-16.15 |
Цайны завсарлага |
16.15 – 17.00 |
Хэсэг C: Nexus санаачлагуудыг нутагшуулах, институтчилахад дөхөм үзүүлэх сэдвээр дунд түвшний байгууллага, холбоод презентаци хийнэ
|
17.00-18.00 |
Хэсэг D: “Ногоон барилга – хуримтлуулсан туршлага, тэргүүн туршлага, сургамж” сэдэвт дугуй ширээний ярилцлага Хотжилт болон хүн амын огцом өсөлтийн эрин үед “Ногоон барилга” нь анхаарал хандуулах нэг чухал сэдэв бөгөөд ногоон бөгөөд нөөцөнд хэмнэлттэй технологийг ашигласнаар барилгын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах боложтой. Энэ хуралдаан нь тэргүүн туршлагыг харуулах, тулгамдсан асуудал, гарах үр дүн, сургамжийг танилцуулах зорилготой юм. |
18.30 |
Буудлаас Улаанбаатар зочид буудал руу хөдлөх |
Хоёрдах өдөр: 2014.11.06, Пүрэв гариг |
|
09.00-11.00 |
Хуралдааны 3-р хэсэг: Хотуудын Nexus төслүүдийн ахиц дэвшил Энэ хуралдаанаар төсөлд хамрагдсан хотууд өөрсдийн тулгамдсан асуудал, байгаа боломж, хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцана. Энэ зорилгоор хот болгон 7 мин. презентаци хийх ба төгсгөл бүрт нь хэлэлцүүлэг хийнэ. |
11.00-11.30 |
Цайны завсарлага |
11.30-13.00 |
Хуралдааны 3-р хэсэг: (үргэлжлэл) Энэ хуралдаанаар хотуудын төлөөлөгчид хот байгуулалтын Nexus хандлагыг хот төлөвлөлтийн үйл явцад тусгах боломж, сорилтын талаар харилцан ярилцах бөгөөд дараах асуултуудыг чиглэл болгоно. Үүнд:
|
13.00-14.00 |
Үдийн зоог |
14.00 – 15.30 |
Хуралдааны 4-р хэсэг: Nexus хандлагыг хот төлөвлөлтөнд тусгах, институтчилах, тэргүүлэх чиглэл болгох нь Энэ хуралдаанаар Nexus хандлагын засаглалын цар хүрээ, Nexus санаачлагуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах бүтэц зохион байгуулалтыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн төлөвлөлтийн үйл явцад Nexus хандлагыг институтчилахад тустай бусад арга хэрэгслүүдийг авч үзнэ.
|
15.30-16.00 |
Цайны завсарлага |
16.00-17.30 |
Хуралдааны 5-р хэсэг: Хот байгуулалтын Nexus-ийг тэргүүлэх чиглэл болгох нь: Үндэсний хэмжээнд шаардлагатай бодлогын орчин Төсөлд хамрагдсан бүх улсад Nexus-ийн гол салбаруудад хамааралтай, дэмжлэг болохуйц салбарын тусгай хууль тогтоомж байдаг. Гэхдээ эдгээрийг үр дүнтэй нэвтрүүлэх, мөрдлөгө болгох мөн түүнчлэн бодлогын зохицуулалт хийхэд дутагдал байсаар байна. Иймд орон нутгийн түвшинд шийдвэр гаргах орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь чухал. Энэ хуралдаан нь үндэсний бодлогын үүрэг роль, түүнчлэн хотуудын төлөөлөл үндэсний хэмжээний шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх, хот байгуулалтын Nexus санаачлагуудыг дэмжих, нутагшуулах орчин нөхцлийг хэлэлцэх боломж олгоно. |
17.30 |
|
Гуравдах өдөр: 2014.11.07, Баасан гариг |
|
09.00 – 11.00 |
Хуралдааны 6-р хэсэг: Бүс нутгийн хэмжээнд Nexus хандлагыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх нь Энэ хуралдаанаар бүс нутгийн түвшинд Nexus санал санаачлагуудын үзүүлэх үр нөлөө, потенциалыг танилцуулах боломж олгоно. Түүнчлэн хот байгуулалтын Nexus-ийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүддээ тусгах, өөрсдийн сүлжээгээрээ дамжуулан энэхүү концепцийг түүгээн дэлгэрүүлэх үйлсэд бүс нутгийн болон бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, санхүүгийн нэгдлүүдийн гүйцэтгэх үүрэг ролийг гаргаж ирэх, боломжуудыг эрэлхийлэх болно.
|
11.00-12.00 |
Дүгнэлт, хурлын хаалт |