Америкчууд 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаар Нью-Йорк хотод орших Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг сүйрсэний дараа уг барилгын суурин дээр “One World Trade Center” нэртэй тэнгэр баганадсан барилгыг барьж эхэлсэн билээ.
Барилгын ажлыг 2006 онд эхэлсэн бөгөөд дотор засал чимэглэлийн ажил бүрэн дуусч саяхан нээлтээ хийсэн байна.
Нийт 3.8 тэрбум ам.долларын өртөгөөр бүтсэн 104 давхар, 541 метрийн өндөртэй уг байгууламж нь АНУ-ын хамгийн өндөр барилгаар тодроод байгаа билээ. Мөн тус барилгад есдүгээр сарын 11-ний халдлагаар амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан музей байрладаг аж. 2015 оны эхээр тус барилгад доод тал нь 3000 мянган хүн ажилаж эхэлнэ гэсэн тооцоо гаргажээ.
Есдүгээр сарын 11-ний халдлагын улмаас 3000 орчим хүн амиа алдаж, 6000 гаруй хүн шархдан, хамгийн багаар бодоход 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Түүнчлэн амиа алдагсад дан ганц АНУ-ын иргэд байсангүй, дэлхийн 90 гаруй орны иргэд багтсан байсан юм.