Categories
гадаад мэдээ

Тайландын шүүх Их Британий иргэнтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Тайландын дээд шүүх Их Британы хүний эрхийн төлөө тэмцэгч Анди Холд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Анди Холл нь Тайландын жимсны үйлдвэр “Natural fruit” компанийг цагаачдын эрхийг зөрчдөг гэсэн мэдээлэл түгээсний дараа тус компани түүнд үндэслэлгүй мэдээлэл тараасан, компаний нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандаад байсан юм. Финландад төвтэй Финватч агентлагт ажилладаг Анди Холл нь Мяньмарын цагаачдийн ажлын нөхцөл, цалин урамшуулал, долоо хоногийн ажлын цаг зэргийг хэдэн сар судалсны эцэст хууль зөрчиж байгааг нотолсон нийтлэл гаргасан юм. Харин Тайландын компаний хуульч давж заалдхаар болсон гэдгээ зарласан байна. “Natural fruit” компани нь Анди Холл болон Финватч компаниас 14 сая ам.доллар нэхэмжилсэн юм.

Тайландад аж ахуй, загас агнуур, барилгын ажил хийхээр хөрш зэргэлдээ орнуууд болох Малайз, Мяньмар, Камбож зэрэг орноос цагаачид олноороо орж ирдэг аж. Гэсэн хэдий ч тэдгээрийн ихэнх нь цалингийн доод хэмжээнээс доогуур цалин авдаг бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүй ажилладаг байна.

Б.Анужин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *