Categories
мэдээ улс-төр

Гишүүдийн мессэжний асуудлаар байнгын хороо хаалттай хуралдаж байна

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хуралдааны эхэнд хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Далайн хөдөлмөр гэдэгт тэнгис, нуур, цөөрөм, гол хамаарах уу” гэхэд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Х.Ержан “Уг конвенци нь зөвхөн далайтай холбоотой асуудал багтана. Тэнгис, нуурын асуудал багтахгүй” гэсэн хариултыг өглөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул соёрхон батлахыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болсон юм. Харин түүний дараа УИХ-ын гишүүдийн гар утаснаас явсан мессэжний асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “УИХ-ын дарга ТЕГ-ын дарга Б.Ариунсанд үүрэг өгчихөөд байхад гишүүд шалгана гэж байгаа нь зөв үү” хэмээн асуут тавьж УИХ-ын гишүүдийн нууцын асуудал хөндөгдөх тул байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр тус байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжээд байна.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *