Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр асуудал дагуулсан мессежний эзэнг Тагнуулынхан тогтоосон гэдгийг манай сонин өмнө нь мэдээлсэн. Тэр мессежний эзэн УИХ-ын гишүүд дунд байгаа гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Харин хэн гэдгийг зарлах, мэдээлэх нь тагнуулынхныцаг хугацааны асуудал болоод буй бололтой. Учир нь Засгийн газрын нөлөө бүхий хүн энэ асуудалд болгоомжтой хандаж, улс төрийн нөхцөл байдал хурцадна гэж Тагнуулынханд сануулсан гэх мэдээлэл байна. Хууль хяналтынхны тогтоосноор УИХ-ын 44 гишүүнд энэ мессэж ирж, бусад руу илгээгдсэн гэдгийг хэлж байгаа. Тэр дунд “хэргийн эзэн” байгаа гэдгийг чиглүүлээд хэлчих хүн ч байна. Гэвчхэн гэдгийг нь хуулийнханзарлаагүй цагт, шууд хэлчих боломж байхгүй юм. Учир нь энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалд нөлөөлсөн болж хувирч байна. Хуульд хамаатуулж харвал Эрүүгийн хуулийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн зүйл ангид хамаарч мэдэхээр байгаа аж. Нөгөө талаар хуулийнханд мухарлаж шалгах зүйл ч бий бололтой.
Дугаараа нууцалж мессеж илгээх үйлчилгээ авах боломжтой орнуудын үүрэн телефон оператор компаниудын жагсаалтад Монголоос ямар компани байгааг доорх жагсаалтаас харна уу.
Юутай ч мессежний дуулианы эзэн Монгол дотроосоо байгаа гэдгийг хэлж байсан. Тэгэхээр тагнуулынхан мэдээлэл хийхдээ хэн гэдэг хүн мессеж тараасан гэдгийг мэдэж байсанч байж болох. Энэ дуулиан гарахтай зэрэгцэн” Үндэсний тэргүүлэгч оператор гэгдэх Мобиком группын захирлуудмэдэгдэл хийж буруугүй болохоо зарласан нь анхаарал татдаг.
Учир нь эндхэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалдаггүй, төр иргэдийнхээ нууцыг хамгаалж чаддаггүй гэсэн шүүмжлэл гарсан. Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартуудаар баталгаажсан, Герман улсын ISO байгууллагын шалгалтаар дахин баталгаажсан хамгийн найдвартай мэдээлэл технологийн төхөөрөмжөөр тоноглогдсон гэж тус компанимэдэгдээд “Манай компанийн сүлжээ нь хамгийн найдвартай харилцаа холбоо болон мэдээллийн технологийн төхөөрөмжөөр тоноглогдсон тул хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан болно” гэж байв. Тэгвэлхаанаас мессеж бичих боломжтой, Google-ээс хэрхэн хайж болдгийгнэхэн сурвалжиллаа.
Google-ЭЭС “anonymous sms” ТҮЛХҮҮР ҮГ ХИЙГЭЭД ХАЙХАД ИЙМ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ 300 ГАРУЙ САЙТ ГАРДАГ
UNITEL, Мобиком хоёр нэг GSM гэсэн системтэй. IT инженерийн ярьж байгаагаар энэ систем нь нэг секундэд 100 хүртэлутасны яриаг дамжуулах хүчин чадалтай гэж хэлж байгаа юм. Олон улсад дугаараа нууцлан өөр хүний дугаараар мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг. Google-ээс “anonymous sms” гэсэн түлхүүр үг хийгээд хайхад ийм үйлчилгээ үзүүлдэг 300 гаруй сайт гардаг юм байна. Гэхдээ энэ үйлчилгээний гол зорилго нь үйлчлүүлэгчид нэгийгээ хуурах, тоглоом хийх аж. Ийм үйлчилгээ явуулдаг ихэнх сайт үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг нууцалдаггүй. Учир нь уг үйлчилгээний зорилго нь гэмт хэргийн сэдэлгүй, тоглоом байх учиртай. Мөн нэг дугаараас олон дугаарт мессеж илгээхийг хориглосон зохицуулалттай байдаг аж. Хэрвээ хуулийн байгууллага асуудлыг шалгавал үйлчлүүлэгчийн бүх мэдээллийг гаргаж өгнө гэсэн зохицуулалттай байдаг юм байна. Харин УИХ-ын гишүүдийн утасны дугаар ашиглан мессеж илгээхдээ Мальта, Румын улсын сайтыг ашигласан гэж байгаа. Тус улсын ийм үйлчилгээ үзүүлдэг сайтуудын хяналт сул, нээлттэй байдаг талаар IT инженерүүд ярьж байв. Тус улсын дугаараа нууцлан мессеж илгээх үйлчилгээ үзүүлдэг сайтын программыг гар утсандаа татаж аваад төлбөрийг нь төлж дурын дугаараас өөр дугаар руу мессеж илгээх үйлчилгээ авах боломжтой аж. Мөн тухайн сайтад хандаж, программаар олон дугаарт мессеж явуулах ч боломжтой гэнэ. Үүрэн холбооны оператор компанийн оролцоогүйгээр дээрх үйлчилгээг авсан болмессеж илгээгчийн талаарх мэдээллийг үйлчилгээ үзүүлсэн сайтаас авах бүрэн боломжтой аж.
БУСАД УЛСЫН ОПЕРАТОР КОМПАНИУД ӨӨРИЙНХ НЬ ХЭРЭГЛЭГЧИЙН ДУГААР РУУ ХУУРАМЧ ДУГААРААР МЕССЕЖ ИЛГЭЭХ ҮЙЛДЛИЙГ ХААСАН БАЙДАГ
Гэхдээ манай улсад хууль тогтоогчдын гар утасны дугаарыг ашиглан сонгогчдод нь мессеж тараасан энэ үйлдэл нь оператор компаниудын хамгаалалт сул байгааг харуулж байна гэж эх сурвалж тайлбарласан. Учир нь бусад улсын оператор компаниуд өөрийнх нь хэрэглэгчийн дугаар руу хуурамч дугаараар мессеж илгээх үйлдлийг хаасан байдаг аж. Мөн өөрийнх нь хэрэглэгчийн дугаарыг ашиглаж дээрх үйлчилгээг авах эрхийг нь ч хязгаарласан байдаг юм байна. Жишээлбэл, Японы оператор компани өөрийнх нь хэрэглэгчдийн дугаарыг ашиглан хуурамч мессеж бичих үйлчилгээг хаасан программ ашигладаг юм байна. Харин манай оператор компаниуд ийм үйлчилгээ үзүүлдэггүй учраас УИХ-ын гишүүдийн мессежний дуулианд “Хэрэглэгчдийнхээ нууцлалыг хадгалж чаддаггүй” гэж шүүмжлүүлж буй. УИХ-ын гишүүдийн утасны дугаарыг УИХ-ын Тамгын газраас жагсаагаад гаргачихсан байгаа. Тиймээс хэн ч тэдний дугаарыг оруулаад бусдад мессеж илгээх боломжтой. Үүнтэй жишвэл хэн нэгэн иргэний дугаарыг ашиглаад залилан хийх ч боломжийг технологийн дэвшил гаргаж өгч байгаа гэсэн юм. Тиймээс оператор компаниуд л хэрэглэгчдээ ийм эрсдлээс хамгаалж, хамгаалалтын программтай байх ёстой гэсэн үг. Нөгөө талаар иргэдийн гар утасны дугаар, гэрийн хаяг, нас хүйс, ам бүлийн тоо зэрэг мэдээлэл амьдарч буй хороонд нь байдаг. Аль ч намын сонгуулийн штаб хорооноос нь очоод сонгогчдын мэдээллийг авчихсан байдаг нь сонгуулийн үеэр харагддаг. Учир нь тойрогт нь нэр дэвшигч өөрийг нь дэмжихийг уриалсан мессеж сонгогчдоо илгээж л байдаг. Баяр ёслолоор тойргоос нь сонгогдсон гишүүн мэнд хүргэж л байдаг. Энэ бүхнийг иргэд энгийн зүйл мэт ойлгож ирсэн. Гэвч төр иргэнийхээ нууцыг хадгалж чадахгүй байгаагийн жишээ энэ гэдгийг мессежний дуулиан бидэнд харууллаа.
Г.ОНОН
Ц.ӨРНӨХ