Categories
мэдээ нийгэм

Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барина

Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барихаар болжээ. Чойр, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн хаана байгуулах вэ гэдгийг салбарын яамнаас сайтар судалсны дараа Бор-Өндөрийг сонгожээ. Хүхрийн хүчлийг зэстэй хольж боловсруулах түүхий эд нь Бор-өндөртэй ойролцоо байдаг аж. Зэс хайлуулах үйлдвэрийг 300-400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2015-2018 онд барьж ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоо ч гарчээ. Мөн Бор-Өндөрөөс гадна өөр хэд хэдэн газарт хувийн хэвшлийнхэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах саналаа ч ҮХААЯ-нд ирүүлээд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *