Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн залуус бодлогын асуудлаа хэлэлцэв

Орхон аймгийн залуус тулгамдаж байгаа асуудлаа нээлттэй хэлэлцэж, цаашид ямар төлөвлөгөөгөөр ажиллах талаараа ярилцлаа. Тодруулбал, Монголын залуудын холбоо энэ аравдугаар сарыг зөвлөл, клуб, хороо байгуулах сар болгон зарласан байна. Орон даяар сарын хугацаанд 600 гаруй зөвлөл байгуулагдсан бөгөөд хамгийн их зөвлөлийг Орхон аймаг байгуулжээ. Тус аймгийн залуус нийт 108 зөвлөл байгуулж өнгөрсөн амралтын өдөр зөвлөлийн залуус бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Залуус ба гэр бүл, жендэр боловсрол, бизнес, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоо гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэж Орхон аймгийн залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон цаашид хэрхэн ажиллах гээд бүхий л талаараа нээлттэй ярилцсан байна. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санаануудыг нэгтгээд засаг дарга болон ИТХ-д өргөн барих аж.

Орхон аймаг цаашид залуучууд байгаа бүх албан байгууллага, аж ахуйн нэгжид залуучуудын зөвлөлүүдийг байгуулж дараа дараагийн уузалтаараа илүү өргөн цар хүрээг хамарсан эхний ажил дээрээ үнэлэлт дүгнэлт хийсэн үр дүнтэй болгож бусад аймаг, сум, дүүрэгт үлгэр жишээ болохыг зорьж ажиллах гэнэ. Тус аймаг өнгөрсөн нэг жилийн хугацаанд гүйцэтгэх хорооноос явуулж байгаа бүхий л ажлыг дэмжиж орон нутагтаа зохион байгуулж хамрах хүрээгээ улам тэлж залуучууд нэгдээд хийвэл ямар ч бэрхшээлийг даван туулна гэдгийг бодит амьдрал дээр харуулж байгаа аймаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *