Categories
мэдээ спорт

Сэлэнгийн цом спортын анхдугаар наадам болно

Спирт үү, спорт уу аяны хүрээнд залуус нэгдэж спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн парад гэх мэт олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцож байгаа. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн залуучууд “Сэлэнгийн цом” спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. Ирэх 11-р сарын 21-23-ны өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, үндэсний бөх гэсэн спортын таван төрлөөр Сэлэнгэ аймгийн 17 сумын залуус өрсөлдөх ажээ.

Техникийн зөвлөгөөн 11-р сарын 15-ны өдөр Монголын залуучуудын холбооны 209 тоотод 15.00 цагаас зохион байгуулагдах бөгөөд оролцох багийн тамирчдын хувьд спортын зэрэг цолтой байх нь бүрэн нээлттэй бөгөөд хамгийн олон төрөлд ялалт байгуулсан сум багаараа Шилжин явах цомын эзэд болох гэнэ. Сум бүрээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг нэг баг оролцох бөгөөд шатар, теннис, үндэсний бөхөд сум бүрээс хоёр хоёр тамирчин оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *