Categories
мэдээ спорт

Энэтхэгийн тамирчин эрхээ хасууллаа

Олон улсын боксын холбооноос Азийн зуны спортын наадамд оролцсон энэтхэг тамирчин Сарита Дэвигд ёс зүйн арга хэмжээ авчээ. Тэрээр Инчеоны наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд түнийгээ зүүхээс татгалзаж, БНСУ-ын тамирчинд өөрийн медалиа гардуулсан юм.

Энэхүү үйлдлийг олон улсын боксын холбооноос ёс зүйгүй үйлдэл хэмээн дасгалжуулагч болон тамирчин Сарита Девид ёс зүйн хэрэг үүсгэн, шийдвэрлэтэл тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна.

Ингэснээр тэрээр ирэх арваннэгдүгээр сард болох ДАШТ-д оролцож чадахгүй юм байна.

Энэтхэгийн тамирчин Сарита Дэви мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчинтай өрсөлдсөн. Тэрээр шүүгчийн буруу шүүлтээс хүрэл медаль хүртсэн гэж үзсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *