“Агрономич – Дэлхийн мэргэжил” өдөрлөгийн нээлт 10:00 цагаас ХААИС- дээр болно. Энэхүү өдөрлөгт ҮХААЯ-ы төлөөлөгчид болон үе үеийн агрономчид оролцох юм байна. Дэлхийн хүн амын өсөлт, түүнд шаардагдах хүнсний хэрэгцээг даган Агрономич мэргэжлийн үнэ цэнэ улам өсч, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх 10 мэргэжлийн тоонд зүй ёсоор бичигдэж байгаа аж. Иймд дотооддоо улаан буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь , ургамлын тосны хэрэгцээгээ 30 хувь хангаж байгаа хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн амжилт, түүний цаадахь гол ажлыг нугалдаг эрхэм агрономичдын талаарх мэдээ мэдээллийг өдөрлөгийн үеэр хүргэх гэнэ.