Categories
гадаад мэдээ

Японы Эдийн засгийн сайд санхүүгийн шуугианы улмаас огцров

Японы Худалдаа, эдийн засгийн сайд, тус улсын дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн нэг Юко Обути санхүүгийн шуугианы улмаас албан тушаалаасаа огцорлоо хэмээн ИТАР-ТАСС мэдээлж байна.

Юко Обути өчигдөр Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаны дараа албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа зарлажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр сонгогчид, дэмжигчдэд зориулан соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахад 43 сая иенийг сангийн мөнгөнөөс (ойролцоогоор 400 мянган ам.доллар) зарцуулжээ. Энэ зардлаа санхүүгийн тайланд тусгаагүй нь санхүүгийн асуудал эрхэлсэн сайд ажлаа үнэнч шударгаар хийдэг гэдэгт эргэлзээ төрүүлсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Сонгогч, дэмжигчдийн дунд зугаа цэнгэлийн үйл ажиллаагаа зохион байгуулах нь тэднийг хахуульдах оролдлого гэж Японд үздэг байна.

Түүнчлэн Юки Обути хамаатныхаа дэлгүүрээс бараа худалдан авахдаа 3.8 сая иен ( 35 сая ам.доллар) зарцуулсан байна. Үүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд Шинзо Абэгийн шаардлагаар Японы Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Японы Засгийн газар байсгээд огцордог нь ердийн үзэгдэл боловч энэ удаад Ерөнхий сайд таван эмэгтэй сайд томилсон юм.

Шинэ Засгийн газарт таван эмэгтэй сайд орж ирсэн нь эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн амьдрал дахь үүрэг, оролцоог нэмэгдүүлэх гэсэн Абэгийн санаачлага байв.

Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 он гэхэд улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилгоор танхимдаа таван эмэгтэй сайд авсан.

Эдгээр таван эмэгтэйн дотор Японы экс Ерөнхий сайд асан Кейзо Обучигийн охин Юко Обучи Худалдаа, эдийн засгийн сайдаар томилогдсон байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *