Categories
мэдээ улс-төр

Тусгагдаагүй худалдан авалт хийсэн болохыг тогтоожээ

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийт 21 асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит зарим компаниудын 2012-2013, 2014 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг хэлэлцжээ. Шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн, батлагдсан төлөвлөгөөг хэтрүүлсэн зөрчил гаргасан “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Талын зам” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлуудад Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг тухайн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна. Мөн түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад өгчээ. Төрийн өмчит компаниудад хийх шалгалтын ажлууд цааш үргэлжлэх бөгөөд ажлын хариуцлага алдсан, зөрчилтэй удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *