Categories
мэдээ нийгэм

Railbus” засвар авахааргүй эвдэрчээ

Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилсан гэх нэртэй томоохон ажлын нэг нь Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд үйлчилж буй “Railbus” билээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сараас эхлэн иргэдэд үйлчилж байгаа юм. Эхэндээ дээрх унааг түгжрэлгүй, түргэн шуурхай хэмээн иргэд ам сайтай байсан боловч сүүлдээ “Railbus”-аар үйлчүүлэх иргэдийн тоо цөөрч бараг л орлого олохгүй шатаж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тэр ч бүү хэл “Railbus”-ийг дахин явуулахгүй байх талаар ч ярьж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр “Railbus” эвдэрсэн байна. Ингэхдээ УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндорж тэргүүтэй 20 гаруй дарга нар Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн төмөр замыг шалгаж яваад ийн эвдэлсэн гэнэ. Түүнийг засахаар Монгол, Оросын инженерүүд ажиллаж байгаа аж. “Railbus”-ийг хүнд нөхцөлтэй зам дээр явуулсан учир засвар авахгүй гэсэн мэдээлэл байгаа юм. “Railbus”-ийг 3,9 сая ам.доллараар худалдан авч байсан билээ. – See more at: http://www.unen.mn/content/40848.shtml?alias=#sthash.6qmYRhq5.dpuf

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *