Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн ажилтныг бэлтгэжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар олон нийтийн цагдаагийн ажилтныг сонгон шалгаруулах, сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан аж. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан нийслэлийн 190, 21 аймгийн 442 иргэнийг олон нийтийн цагдаагийн ажилтанаар бэлтгэх 21 хоногийн сургалтанд хамруулан, шалгалт авч “Сертификат” олгосон байна.

Сургалтыг нийт 120 цагийн үүнээс 40 цагийн танхимын, 80 цагийн үйлдвэрлэлийн дадлагад хамруулсан байна. НИТХ-аас нийслэлийн хэмжээнд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшил, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгчээ. Сургалтанд хамрагдан төгссөн 171 олон нийтийн цагдаагийн ажилтныг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргийг нь гүйцэтгүүлэн ажиллаж байна.

Энэ онд Баян-Өлгий /3/, Баянхонгор /28/, Говь-Алтай /21/, Дорноговь /22/, Сэлэнгэ /16/, Ховд /11/, Хөвсгөл /2/ аймгууд нийт 103 олон нийтийн цагдаагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа ба бусад аймгийн Засаг дарга, ИТХ-аас урамшил, хөдөлмөр аюулгүй байдлын хувцасны зардлыг шийдвэрлэж өгөөгүй, төсөв хөрөнгө байхгүй байна гэдэг шалтгаанаар түр хүлээгдэж байгаа хэмээн

НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫГ ХАМГААЛАХ ГАЗАР-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *