Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингээс тодруулахад

“Бид тухайн газар дээр гурав хоног ажилласан. Алхам бүрээ дүрсжүүлсэн байгаа. Барьцаалсан, хүч хэрэглэсэн ямар ч үйлдэл хийгээгүй. Харин тэд бидний энэ үйлдэлд хорсож, захирал нь биднийг дайрч алах тушаалыг ажилчиддаа өгсөн. Тэгээд биднийг дөрвөн том машин, хоёр жипээр хоёр км гаруй газар хөөж бид сумын төв орж амь аврагдаж, ард түмний хамгаалалтад орсон. Гурванбулаг сумын иргэдийн ундны усны гол их үүсвэр болсон “Шар усны гол” олборлолтоос болж ширгэчихсэн байна. Одоо сумын төвөөс 12 км зайтай “Хар усны гол”-оос усаа зөөж хэрэглэж байна. Биднийг очиход 100 гаруй шувуу нэг дор бөөнөөрөө үхсэн байсан. Мөн билэгдэл болсон Цагаан шонхор шувуу үхсэн байсан. Энэ бол олборлолт, байгаль орчны бохирдолттой холбоотой. Гэтэл тус компаниас шувуудыг өндөр хүчдэлд цохиулж үхсэн гэж хэлсэн байсан. Шувуу өөрөө хамгийн хурц хараатай амьтан. Одоогоор 20 гаруй бод мал хорогдоод байна” гэлээ.

Мөн хэвлэлийн хуралд “Жи энд Ю Голд” ХХК ажилтан Г.Батгэрэл гэх залуу ирсэн байв. Тэрээр “Босоо хөх Монгол” болон “Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудын хийж буй мэдээлэл хэт нэг талыг барьсан, ташаа мэдээлэл” гэлээ. Г.Батгэрэл тус компанид уулын инженер хийдэг бөгөөд тухайн үед амралтаа авчихсан байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэхгүй. Гэсэн хэдий боловч манай компани өнөөдрийг хүртэл хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодруулахад “Бид ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийнхөө талбайгаас ус авч үйлдвэрлэлдээ ашигласан. Тэр голоос нэг дусал ус ч авч үйлдвэрлэлдээ ашиглаагүй. Хэрэв ус авсан бол ундныхаа усанд л хэрэглэсэн. Манай компани хөрснөөсөө усаа гаргаж үйлдвэрлэлдээ ашигладаг. Гурванбулаг сумыг усгүй болчихсон гэж байна. Угаасаа энэ сум чинь усны хомсдолтой сум. Биднээс өмнө тийм л байсан. Бүх шинжилгээ нь гарчихсан байгаа. Энэ талаар манай компаний зүгээс удахгүй баримттай мэдээлэл хийнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *