Categories
мэдээ нийгэм

“Монгол нэр томьёо судлал” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Монгол нэр томьёо судлал” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад нэр томьёоны коммис байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Шинжлэх ухааны академи, Монгол судлалыг дэмжих сан, Төрийн хэлний зөвлөлтэй хамтран зохин байгуулж байгаа аж. Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ШУА –ийн хурлын зааланд явагдаж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орон, Бээжин хотын Үндэсний их сургуулийн монголч эрдэмтэд, Монгол улсын ШУА –ийн эрдэмтэн судлаачид нийлсэн 30 гаруй судлаачдын илтгэл тавигдах юм. Тус хуралдаанд Төрийн хэлний зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэлийн мэндчилгээг тус зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нэргүй уншиж танилцуулан хурлыг нээсэн бөгөөд нэр томеёоны салбарын үүсэл хөгжил, тулшамдаж буй асуудлын талаарх илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Улсын нэр томьёоны комисс нь 1924 онд байгуулагдсан бөгөөд анхны даргаар нь эрдэмтэн доктор Ж.Цэвээн сонгогдож байжээ. Энэ комиссын өнөө цагийн үйл ажиллагааны тухай ШУА -ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн О.Шинэбаяраас тодруулахад. “1990 он гарсаар хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй болсонтой холбоотойгоор нэг үйлийг өөр өөрөөр, олон талаас нь харах, тайлбарлах хэндлага бий болсон. Энэ илэрхийллийн будлиан үүсгэж байна. будлиан үүссэн болохоор аливаа зүйлийг тайлбарлахад саад болоод байгаа юм. ийм учраас нэр томьёрны салбар хороо ажлаа хийх хэрэгтэй байна.Олон улсын нэр томьёоны холбоо шиг тэдний жишгийг дагаж нэр томьёог хэвшүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Тус эрдмийн хурал нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хэлэлцүүлгийн дараагаар дүгнэлт боловсхуулан хэвлүүлэх аж.

З.Батхуяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *