Categories
гадаад мэдээ

Эболагийн тархалтыг гурван сарын хугацаанд тогтоон барина

Эбола вирусын тархалтын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгчид халдварын тархалтыг ойрын гурван сарын дотор тогтоон барих зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. НҮБ-ын төлөөлөгч Дэвид Набарро мэдэгдэхдээ “Баруун Африк дахь эбола вирусын тархалт нэмэгдэхийн хэрээр халдварын талаарх мэдээллийг нийгмийн бүх давхаргад хүргэх нь чухал байна. Эбола вирусын тархалтыг зогсоох хамгийн сайн арга өвчтэй хүнийг хөл хорих юм” гэв. Баруун Африкт эбола вирусын өвчлөл гарч эхлэхэд ард иргэд халдварт өвчин гэдгийг нь мэдээгүйгээс тархалт даамжирсан гэнэ. Эбола вирус нь хүн, амьтны биеийн бүх шингэнээр дамжин халдварладаг. НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр эбола вирусын халдварын тархалт өмнөх долоо хоногийнхоос өнгөрсөн долоо хоногт ялимгүй багассан аж.

Эбола вирусын халдвараар одоогийн байдлаар 8300 гаруй хүн өвчилж, 4033 хүн амь үрэгдээд байгаа юм. Энэ вирусын халдвараар нас барагсдын 4024 нь өвчний голомт Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леоне улсад байсан бол үлдсэн нь Нигери, Сенегал, Испани, АНУ-д бүргэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *