Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалт боллоо

НИТХ дахь АН-ын Бүлгээс санаачлан зохион байгуулсан ИТХ дахь “Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалт” өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд нийслэл болон есөн дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгүүдийг төлөөлж дарга, дэд дарга, ажлын албадын ажилтан, төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтын эхэнд Нийслэлийн АН-ын дарга Э. Бат-Үүл хүрэлцэн ирж үг хэлсэн бөгөөд тус уулзалтаар Нийслэл болон дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгүүдийн үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулах болон намын бүлэг түүний төлөөлөгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн сурталчилах талаар санал солилцлоо.

Мөн НИТХ дахь АН-ын Бүлгийн дарга Б.Отгонбаяр үйл ажиллагааны цаашдын зорилтын талаар дүүргийн төлөөлөгч нарт танилцуулсан байна. Дүүргийн төлөөлөгчид уулзалтын зорилтыг дэмжиж, цаашид нийслэлийн АН-ын бүлэгтэй нягт уялдаа холбоотой ажиллахаа мэдэгдлээ. Мөн АН-ын Бүлгүүдийн уулзалт, арга хэмжээг тогтмол хийж байх санал дэвшүүлж, төлөөлөгчид дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Ийнхүү тус үйл ажиллагааг улиралд нэг удаа хийж байхаар тогтон, дараагийн уулзалтыг Хан- Үүл дүүрэг зохион байгуулахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *