Aрабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээн болж байна. Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй гар буу, эмэгтэй урт бууны мэргэн буучдаас бүрдсэн есөн тамирчин цэц мэргэнээ сорьж байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн гар буу болон эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд Монголын баг тус тус IV байрт шалгарчээ. Мөн ОУХМ Э.Даваахүү финалд шалгарсан ч медальд хүрч чадсангүй.