Categories
мэдээ спорт

Н.Төгсцогтын ялагдлыг шударга бус хэмээн гомдол гаргалаа

Өнөөдөр эрэгтэйчүүдийн
56 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин
Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж,
Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж,
ялаад байсан бөгөөд хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдлаа. БНСУ-ын
боксчин манай тамирчинг гурван үеийн турш нэг оноогоор илүүрхжээ. Гэхдээ энэ нь
манай боксчинг шүүгчид илт дарсан гэж үзэж байна. Тодруулбал шүүгчид өөрийн
орны тамирчны талд ажиллаж улаан цайм булхиацсан гэсэн үг.

Монголын
багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус
явуулсан талаар гомдол гаргаж, протест бичээд байна. 

AIBA-гийн
шинэ дүрмэнд протест бичихийг хориглоогүй бөгөөд рингений шүүгч тулааныг
шударга бус шүүсэн гэж үзвэл протест бичиж болох ажээ. Харин Н.Төгсцогтын
энэхүү тулаан онцгой илт луйвар учраас одоо бичлэгийг тусгай гурван шүүгч томилон
шүүлгэх аж. Яг энэ цаг мөчид Н.Төгсцогтын болон Энэтхэгийн эмэгтэй 60
кг-ын тамирчдын тоглолтыг дахин шүүж байна.

Тоглолтын дараа  Н.Төгсцогт тоглолтын талаар “Тоглолтын туршид өрсөлдөгчөөсөө илүү яваагаа мэдэж байсан.
Энэ тоглолт миний карьерын хувьд чухал тоглолт байсан. Би Азийн наадмаас медаль
авахыг маш их хүсч байсан. Гэхдээ харамсалтай нь шүүгчид БНСУ-ын тамирчинд
ялалт өглөө. Шүүгчид ингэж дүгнэсэн ч би рингэн дээрх тулаанд ялсан гэдэгтээ
итгэлтэй байна. Шүүлтийн талаар манайхан асуудал гаргаж тавих байх. Цаашид яаж
шийдэгдэхийг хүлээж байя даа. Маш харамсалтай байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *