БНСУ-ын Инчён хотноо Азийн спортын
XVII их наадам үргэлжилж байна. Өнгөрөгч бямба гаригт (09.27) Монголын багийн
ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд
оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй
зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн
билээ.
Азийн
наадмын үеэр Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу
бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн байсан. Мөн
Монголын төрийн далбааг буруу байрлуулсан зэрэг зөрчлийг баримтжуулж, холбогдох
хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос
улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын
яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд
яаралтай ноот бичиг явуулсан талаар хэвлэлийн хурлын үеэр дурдсан.
Тэгвэл
Азийн спортын XVII наадмыг зохион байгуулах хорооноос Монгол Улсаас БНСУ-д
суугаа ЭСЯ-д албан бичиг ирүүлсэн байна. Ноот бичгийн хариуг бүрэн эхээр нь
хүргэж байна.