Categories
мэдээ нийгэм

Баавгайн цөсөөр цөсөө эмчилж болно

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дунд элэг, ходоод, цөс зэрэг дотор эрхтэний өвчлөл их гарах болсон. Дөрвөн хvн тутмын нэг нь элэгний өвчтэй гэсэн судалгаа ч бий. Цөсний үрэвсэлтэй хүний тоо үүнээс ч хол давдаг байна. Цөс хэмээх эрхтэн нь хvний идсэн хоолны өөх тосыг задалж, уусамтгай болгох зориулалттай эрхтэн ажээ. Хvн удаан хугацаагаар хоол идээгүй тохиолдолд, цөс ялгарахгvй өтгөрч, органик бус бодис тунаж улмаар чулууждаг байна. Тэгэхээр хэтэрхийнцөс өвдөх нь өөх тос их идэх, мөн олон цагаар хоосон явах, тогтсон цагт өдрийн хоол идэлгvй, орой их хоол иддэгтэй холбоотой юм байна.

Цөс өвдсөн тохиолдолд баруун хавирга доогуур хөндvvрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургvй болох, дотор эвгvйрэх, зарим тохиолдолд нvvрний арьс буюу нvд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдаа болох зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Үүнийг эмчлэх хамгийн шилдэг арга бол зөв хооллолт юм. Тодруулбал бага багаар тогтмол цагт хооллож байх бөгөөд хоолыг хэт халуун эсвэл хөрсөн хойно идэхгvй, бүлээнээр нь идэж байх, мөн хурц амттай, өтгөн шөл идэхээс зайлсхийж цагаан идээ, жимс зэргийг аль болох ихээр хэрэглэж, занших хэрэгтэй юм байна.

Цааган идээ нь хоол боловсруулахад чухал vvрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна цөс өвчлөх vед ходоодны хvчил шvлтлэгийн баланс, хvчил ихдэх тал руу алдагдсаныг тэнцвэржvvлж өгдөг ажээ. Харин жимс, ногоо, ялангуяа А,С витаминаар баялаг vхрийн нvд, улаан чинжvv, сонгино, лаазалсан хvнс, архийг хориглохоос гадна давсны хэрэглээг багасгах хэрэгтэй.

Мөн ардын уламжлалт аргаар цөсийг эмчлэхдээ амьтны цөсөөр эмчилдэг байна. Ямар ч амьтны цөс хvний цөсний өвчнийг эмчлэхэд тустай байдаг ажээ. Үүнээс хамгийн сайн нь баавгайн цөс юм. Гэхдээ баавгайн цөсийг хамаагүй, их хэмжээгээр хэрэглэж болохгүй бөгөөд эмчээс зөвлөгөө авсаны дараа хэрэглэх хэрэгтэй юм байна. Тарваганы цөс шарханд тустайгаас гадна архины хороос vvдсэн өвчнийг анагаадаг аж. Мөн цагаан ямааны сvv, vхрийн сvvний ээдэм нь элэг, цөсний өвчинд тустай. Цөсний хvvдийн vрэвсэл болон цөс чулуужихад барагшины хандыг 200 гр буцалсан усанд анхны өдөр таван дуслыг, хоёр дахь өдрөөс хоёр, хоёр дуслаар нэмэгдvvлж арав хоног ууна. Гэхдээ барагшин нь олон янз байдаг бөгөөд төмөр гардаг хадны барагшин нь элэг, цөс, нvдний өвчинд сайн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *