Categories
гадаад мэдээ

МИАТ компани Сингапур руу анхны шууд нислэгээ үйлдлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өчигдрөөс эхлэн Бээжингээр дамжин
Сингапур руу шууд нислэг үйлддэг боллоо. Азийн
бар гэгддэг Сингапур улс руу нисэх анхны
нислэг өчигдөр үүрээр Б767-300ЕР буюу Чингис хаан агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр
эхлэв.

Шууд нислэг
үйлдэх нээлтийн
ажиллагаанд МИАТ компанийн гүйцэтгэх захирал
Г.Жаргалсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх болон албаны бусад хүмүүс оролцсон
юм. Сингапур улс нь зүүн өмнөд Азийн бизнес худалдаа, аялал жуулчлалын гол төв бөгөөд сүүлийн  үед манай хоёр орны
иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн эрчимтэй ихсэж  буйг албаныхан хэлж байсан.
Энэ үүднээс  шинээр
нээж буй энэхүү нислэгийн чиглэл МИАТ компани төдийгүй
Сингапур улсын хувьд ч үр өгөөжтэй аж. Сингапур чиглэлийн
нислэг нь Улаанбаатар-Бээжин-Сингапур, Сингапур-Бээжин- Улаанбаатар гэсэн
маршрутаар нисэх юм. Ингэснээр нэг тийзээр Бээжин,
Сингапур улс руу зорчих боломжтой болж байна. МИАТ компани нь Бээжингийн чиглэлд өдөр бүр нислэг үйлддэг
бол Сингапур улс руу долоо хоног бүрийн лхагва, бямба гаригт нисэх аж. Нислэгийн нийт хугацаа нь найман цаг байх юм.

Үндэсний агаарын
тээвэрлэгч МИАТ компани нь өнөөдрийн байдлаар Ази талдаа БНСУ-ын Сөүл, БНХАУ-ын
Бээжин, Японы Токио, Хонгконг, Европ талдаа ОХУ-ын Москва, Германы Берлин,
Франкфурт хотуудруу нислэг
үйлддэг. Мөн улирлын чанартайгаар БНХАУ-ын Эрээн, Японы Осака руу нислэг
үйлддэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *