Categories
мэдээ нийгэм

Багш нарын баярыг өргөн тэмдэглэнэ

Монголын
багш нарын баярын  өдрийг аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн
өнгөрүүлэхээр болсон талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Монголын
багш нарын өдрийг энэ жил 48 дахь удаагаа тэмдэглэж байгаа  ч анх удаа
аравдугаар сард Дэлхийн багш нарын өдөртэй давхцуулан тэмдэглэж буй юм. Багш
нарын өдрийг угтан олон ажил зохион байгуулж эхэлжээ. Нийслэлийн ерөнхий
боловсролын сургуулийн багш нарын дунд 2011 оноос жил бүр уламжлал болгон
зохион байгуулж байгаа “Спорт наадам-2014 ” спортын тэмцээн
уралдааныг зургаан төрлөөр зохиохоор болсон байна. Тэмцээн есдүгээр сарын
27-28-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох юм.  Ахмадын өдөр буюу
аравдугаар сарын 1-ний өдөр “Ахмад багш нарын нэг өдөр”, аравдугаар сарын 6-ны
өдөр “Сурагчийн нэг өдөр” сэдэвт өдөрлөгийг мөн зохион байгуулна гэсэн. 
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх
журам”-ын дагуу шалгарсан багш нарт урамшуулал олгох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *