Categories
гадаад мэдээ

Цагаачдын хөлөг живж, 500 хүн амиа алджээ

Мальта улсад цагаачдын сууж явсан хөлөг онгоц живж 500 хүн амиа алдсан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Ослоос ердөө найман хүн амьд үлдсэн байна. Тэдний хоёр нь Палестин улсын иргэн гэнэ.  Амьд үлдсэн зорчигчийн ярьсанаар “Онгоц далайд гарахдаа л сэжигтэй байсан. Биднийг ачаагаа авж явахгүй байхыг сануулсан. Яагаад гэж асуухад “Та нарт хэрэггүй” гэж хариулсанаас гадна хөлгийн багийнхан “Та нарыг бурхан ивээг. Дараа төрөлдөө хөгжилтэй орны иргэд болж төрөх болтугай. Эсвэл Энэтхэгт үхэр болж төрөөрэй” гэсэн. Бид эхлээд энэ яриаг тоогоогүй ч хөлөг ахмадын хэсгээс живж эхэлсэн. Тэр үед л хөлөгт байсан хүмүүс бүхнийг ойлгосон” гэжээ.

Усан онгоцонд Сири, Палестин, Египет, Суданы иргэд сууж явсан бөгөөд есдүгээр сарын эхээр Египетийн Думъятаас хөдөлсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *