“Буянт-ухаа 1” хороололд захиалга өгсөн 1764 өрхөөс өнөөдрийн байдлаар 713 иргэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний материалаа бүрдүүлэн өгчээ. Тэдний 547 иргэний гэрчилгээ гарч, Төрийн орон сууцны корпораци хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 166 иргэний материал Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст судлагдаж байна.
Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын гурван хоногт багтаан Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж байгаа аж. Харин Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс материалыг ажлын 14 хоногт багтаан судалж, гэрчилгээг гаргаж байгаа аж.