Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР: Олон улсын Озоны давхаргыг хамгаалах өдөр

09:00 цагт Иргэнийй
харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарын Буянт-Ухаа дахь салбар
нээлттэй хаалганы өдөрлөг  Чингис хаан нисэх буудал дээр болно. Утас:
99058567

09:00 цагт  Эрүүл мэндийн хөгжлийн төвд эм ба хуурамч эмийн талаарх сэтгүүлчдэд зориулсан сургалт болно. Утас: 99991630

09:00 цагт Жендэрийн
Үндэсний хороо, Азийн сан хамтран “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх
мэдлийг сайжруулах нь” сэдэвт хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт Энхтайвны гүүрний дэргэдэх
Наран плазагийн эсрэг талд байх “Vista office” зочид буудалд зохион
байгуулагдана. Утас: 99915986

09:00 цагт Эдийн засгийн хөгжлийн яам, ЖАЙКА-тай
хамтран Туушин зочид буудлын Соёмбо1 хурлын танхимд концессын гэрээгээр
ажил үйлчилгээ авах хувийн хэвшлийнхэнд зориулсан практик семинарь
зохион байгуулна.

10:00 цагт Нийслэлийн
нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт
хамагаалалтын байдалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөх хурал
НМХГ-ын хурлын зааланд болно. Утас:9907-0909

10:00 цагт “Гудамж”
төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголонгийн 5.5 км авто замд
ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч техник ашиглаж байгаа бөгөөд ажлын
бүтээмж өндөртэй уг технологийг танилцуулах уулзалт  Буянт-Ухаа спорт
цогцолборын зүүн хойд уулзварт болно. Өглөө 09.20 цагаас Хангарьд ордны
үүднээс автобус хөдөлж, 11.30 цагт буцаж ирнэ. Утас: 9119 8380, 8889 0784

11:00 цагт БОНХЯ-ны
Хаан танхимд Олон улсын Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан
Озоны давхаргыг хамгаалахад тавьж буй зорилтын талаар ХБХ хийнэ. Хуралд
С.Оюун сайд оролцоно.

12:00 цагт
Узбек улсын нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-нд манай улсын баг
тамирчид хэрхэн оролцсон тухай хэвлэлийн бага хурал “Туушин” зочид
буудалд болно

12:00 цагт БОНХ-ийн Сайд С.Оюун Монголын ахмадын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Утас: 99130782

13:30 цагт Нийслэлийн
нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн нийгмийн даатгалын
газрын ажлын байрны барилгын шав тавих ёслолын ажиллагаа  Хан-Уул
дүүргийн Соёлын ордны урд болно. Шав тавих ёслолд ХАХНХЯ-ны сайд
С.Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, харьяа
агентлагуудын удирдлагууд оролцоно. Утас: 99996521

14:00 цагт Монгол улсын
Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшиний “МОНГОЛЫН
БОЛОВСРОЛ, ИРГЭНШИЛ СУДЛАЛ-1” шинэ бүтээлийн нээлт  Интерномын их
дэлгүүрт болно. Утас: 99045949

18:00 цагт Лес Жоунийн  “The Form Laboratory- FormLab” Mонгол үзэсгэлэнгийн нээлт Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд болно. Утас: 326060

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *