Цэцгийн мандал сүйтгэсэн жолооч ухамсаргүй зүйл хийснээ
ухаарч эхнэртэйгээ хамт тухайн газарт цэцэг суулгаж цэцгийн мандалыг хэвийн
байдалд нь оруулжээ.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт
цэцгийн хүлэмж дээр машинаа зогсоосон зөрчил гаргасан жолоочийг Монгол Улсын
Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е
заалтыг зөрчиж ногоон байгууламж устгасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг
хоёр жилээр хасаад байсан. Мөн сүйтгэсэн ногоон байгууламжийг тухайн
жолооч сэргээх үүрэгтэйг анхааруулаад байсан билээ.
Мэдээ.мн