Categories
мэдээ спорт

Нийслэлийнхэн дугуйн аялал хийж байна

Нийслэлийн иргэдийн
спортын гуравдугаар наадмын дугуйн аяллын тавдугаар шатны буюу нийслэлийн
шигшээ тэмцээн өнөөдөр Хүй
долоон худагт болж байна.
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх,
”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриатайгаар Нийслэлийн хүн амыг
биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх
сонирхлыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын
амжилтыг ахиулахад тэмцээний гол зорилго гэж зохион байгуулагчид нь онцолж байна. Тэмцээнд багаараа оролцох
бөгөөд нэг баг зургаан гишүүн, нэг дасгалжуулагчтай байх нь. Дугуйн
аялалд техникийн шаардлага хангасан уулын дугуйгаар оролцох шаардлагыг зохион
байгуулагчид нь тавьж байгаа аж.  Дугуйчид нийт зургаан км зам туулна. Туг шүлжих, дартс, дугуй угсрах
тэмцээн зэргээр өрсөлдөх юм байна.  Тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын
газраас зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *