Categories
мэдээ спорт

О.Бурмаа хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн ДАШТ  Ташкент хотноо үргэлжилж байна. Өчигдөр 75 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын
Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа хүрэл медалийн төлөө  Колумбийн бөх
А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-с хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.  О.Бурмаагийн
хувьд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, хүрэл
медальт, Европын хошой аварга Украины Катерина Бурмистроватай барилдаж, 5:0-ийн
харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар дэлхийн тав, Европын
зургаан удаагийн аварга Болгарын бөх Станка Златеватай барилдаж, 6:3-ийн
харьцаагаар ялснаар шилдэг дөрөвт багтсан юм. О.Бурмаагийн хувьд энэ барилдаан
маш хүнд болсон бөгөөд 1:3-аар ялагдаж яваад, сүүлийн 5 секундын өмнө 4 оноо
авч ялсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *