Categories
мэдээ спорт

Т.Мөнхтуяа тэмцээнийг орхилоо

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.  58 кг-ын жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Валерия Кобловад ялагдсан. Коблова алтан медалийн төлөө барилдахаар болсон тул манай тамирчин дагах барилдаан хийж, Италийн бөх Карола Рэйнеротой барилдаж 14:4 харьцаагаар ялсан. Улмаар дараагийн барилдаанаа Туркийн бөх Элиф Есилирмалтай дөнгөж сая хийж 0:8 харьцаатай хожигдол хүлээлээ. Манай бөх Туркийн бөхийг ялсан бол хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан юм. Ийнхүү Т.Мөнхтуяа тэмцээнийг орхиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *