Categories
мэдээ нийгэм

Бэрхшээл ялагдах гэж ирдэг

Бэрхшээл ялагдах гэж ирдэг гэж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Намхайнямбуу гуай хэлсэн байдаг. Түүний мэргэн цэцэн үгс монголчуудын дунд алдартай бөгөөд одоо хүртэл яригдсаар байдаг юм.

Тиймээ бэрхшээл ялагдах гэж л чамд ирдэг. Тиймээс бэрхшээл зовлон гэж орилж бахираад гүйгээд байх зүйлгүй. Үүнд айх сандрах огт хэрэггүй бөгөөд тэр бэрхшээл чухам таньд л ялагдах гэж тухайн цагт гарч тохиолджээ. Хэрэв ийм биш байсан бол танд энэ бүх бэрхшээл зовлон ирэх ч үгүй л байх байлаа гэсэн утга дээрх үгийн цаана нуугдаж байна.

Нэгэнт ялагдах гэж ирсэн тэр зүйлийн өмнө толгой гудайх, өвдөг сөгдөх, айж эмээх нь түргэдсэн хэрэг болох нь. Тиймээс бэрхшээлийн өмнө айван тайван байж, аль талаасаа ялагдах эд вэ энэ “золиг” гэж тунгааж бодох хэрэгтэй. Тэгээд нэгэнт ялагдах сул талыг нь олбол (олдох ч ёстой) яаж тухайн бэрхшээл зовлонгоо даван туулж ялалт байгуулах нь ил болно.

Үүнийг л баатар агсан хэлж хойч үедээ сануулга болон үлдээжээ. Яагаад гэвэл Ц.Намхайнямбуу гуай энэ бүгдийг өөрийн биеэрээ туулсан болоод ингэж сургасан хэрэг.

Ж.САНДАГДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *