Categories
мэдээ спорт

Хоёрдугаар тойргийн тоглолтууд маргааш эхэлнэ

Дөрвөн жилд нэг удаа болдог волейболын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн Польшийн долоон хотод болж байна. Наймдугаар сарын
30-нд эхэлсэн тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 улсын баг өрсөлдөж
байгаагаас шилдэг 16 баг тодроод байна. Хэсэг бүрийн эхний дөрвөн
байраар шалгарсан багууд хоёрдугаар тойрогт өрсөлдөх эрхийг авсан бөгөөд
багууд дахин хоёр хэсэгт хуваагджээ.

Хоёрдугаар тойрогт шалгарсан 16 баг “Е”, “F” хэсгүүдэд хуваагдсан
бөгөөд энэ сарын 10-14-ний хооронд хэсгийн тоглолтууд үргэлжилнэ. Хэсэг
бүрээс шилдэг гурван баг шалгарч, медалийн төлөө өрсөлдөх юм.

Польш, Бразил, ОХУ-ын шигшээ багууд хэсэгтээ 100 хувийн амжилтыг үзүүлж тэргүүлсэн байна.

Хэсгийн тоглолтын дүнг хүснэгтээр хүргэж байна. (08.30-09.7-ны хооронд явагдлаа.)

Хоёрдугаар тойрогт шалгарсан шилдэг 16 баг “Е”, “F” хэсгүүдэд
хуваагдлаа. Тэднээс Польш, Бразилийн багууд “Е”, “F” хэсгүүдийг
тэргүүлжээ. Хоёрдугаар тойргийн хэсгийн тоглолтууд маргааш эхлэх бөгөөд
дөрвөн өдөр үргэлжилж, шилдэг зургаан баг тодрох юм.

Е хэсэг:

Польш, Франц, Серб, Иран, АНУ, Аргентин, Итали, Австрали

F хэсэг:

Бразил, ОХУ, Герман, Канад, Болгар, Финланд, Куб, БНХАУ-ын багууд багтжээ.

Маргааш буюу есдүгээр сарын 10-нд болох тоглолтын хуваарийг танилцуулья.

Е хэсэгт:

Аргентин-Франц, Серб-Итали, Польш-АНУ, Австрали-Иран

F хэсэгт:

Бразил-Болгар, Финланд-ОХУ, Герман-БНХАУ, Куба-Канад тус тус тоглоно.
Багууд хоёрдугаар тойрогт дөрвөн тоглолт хийх бөгөөд хамгийн өндөр
амжилт үзүүлсэн шилдэг зургаан баг медалийн төлөө өрсөлдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *