Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинээр 29 цэцэрлэг, 1 бага сургууль ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга “Сургууль
байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/756 дугаар , “Цэцэрлэг
байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/755 дугаар захирамж гаргалаа.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон
“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл
олгох” шинжээчийн хэсгийн  2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн
дүгнэлтийг үндэслэн иргэн М.Туяагийн “Шилдэг”  бага  сургуулийг
байгуулж,  сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид
нийцүүлэн явуулах, сургуулийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллахыг
үүсгэн байгуулагчид даалгалаа.

_Мөн иргэн Ц.Энхгэрэлийн  “Ананд эрдэнэ”,
иргэн Ц.Мягмарсүрэнгийн “Жогжоохонхүү”, иргэн Л.Шархүүгийн “Багын
найзууд”, Шинэ эрины хүүхдүүд ХХК-ийн “Шинэ эриний хүүхдүүд”, иргэн
Д.Ариунболд “Нарлаг ирээдүй”, Их гүрний эрин үе ХХК-ийн “Их гүрний эрин
үе”, иргэн Э.Уртнасангийн “Чухаг”, иргэн Х.Мөнхзулын “Бумбардайн
найзууд”, Мандах эрин ХХК-ийн “Мандах эрин”, иргэн Л.Ганзоригийн
“Төгөлхөн ой”, иргэн Б.Бадамхандын “Хатан манцуй”,  иргэн Р.Баяраагийн
“Амилагийн найз нар”, Чин хайрын бэлэг ХХК-ийн “Чин хайрын бэлэг”, иргэн
Т.Батчулууны “Билэг авьяас”, иргэн Б.Буяндэлгэрийн “Ананд шавь”, иргэн
П.Анхбаярын “Ногоон төгөл”, Цасангоо ХХК-ийн “Цасангоо”, иргэн
О.Бадмаарагийн “Мандах наран”, иргэн Үнэнбатын “Зээмаа”, Халиун хангайн
орхон  ХХК-ийн “Халиун хангайн орхон”, иргэн Г.Оюунчимэгийн “Хөөрхөн
ертөнц”, иргэн Ц.Гантуяагийн “Эрдэмтэн найзууд”, иргэн Ж.Ламсүрэнгийн
“Энхрий хүүхдүүд”, иргэн Б.Дуламжавын “Энхрийхэн үрс”, иргэн
Ё.Баяраагийн “Анандын хүүхдүүд”, иргэн Ө.Одонсүрэнгийн “Солонго”, Эрх
дагина ТББ-ын “Эрх дагина”, Нарны жаалууд ХХК-ийн “Нарны жаалууд”, иргэн
Ү.Батбилэгийн “Талст-21” цэцэрлэгүүдийг  байгуулж,  Цэцэрлэгийн үйл
ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, цэцэрлэгийг
бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллахыг үүсгэн байгуулагч нарт үүрэг
болголоо.

.Нийслэлийн Засаг даргын олгосон үйл
ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн
хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл өнөөдөр сургууль,
цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн
удирдлагууд хуульд нийцүүлэн үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болж
байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *