Categories
мэдээ нийгэм

Хийн хоолой дамжуулах талаар санал солилцох төлөвтэй байна

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Тажикстан улсын нийслэл Душанбед болох тов гарсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар гурван талын уулзалт хийхээр болсон тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Энэ оны тавдугаар сард Шанхай хотноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөрш орнуудын төрийн тэргүүнүүд болох ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг тавьж байсан.  Манай Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү уулзалтыг аль улсад зохион байгуулах вэ гэдэг дээр талууд өнгөрсөн хугацаанд хэлэлцсэний эцэст ийнхүү Душанбед уулзахаар болсон бололтой.

Ямартай ч тус уулзалтын үеэр гурван улсын харилцаанд шинэ дэвшил авчирах “Талын зам” хийн хоолойг Монголоор дамжуулах эсэх, түүнчлэн төмөр замын асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч болох ач холбогдолтой талаар судлаачид бичиж байгаа юм.

Дашрамд дуулгахад, энэхүү уулзалт нь 1914 оноос хойшхи гурван улсын төрийн тэргүүн нарын анхны албан ёсны уулзалт болох гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *