Энэ сарын 3-нд хамтлагаараа Сөүл рүү явж
байгаад автомашины осолд орсны улмаас “Ladies Code” хамтлагийн гишүүн
Юн Би газар дээрээ нас барсан бол Райс тархины хүнд бэртэлтэй эмнэлэгт
ирээд, олон цаг үргэлжилсэн мэс засалд орсон боловч хагалгаагаа даалгүй
өчигдөр өглөө нас баржээ.
Бороо орж гулгаа үүссэн зам дээр хурд
хэтрүүлэн явж байгаад осолдож, хэд хэдэн удаа эргэхдээ замын хашлага
төмөр очиж мөргөсний улмаас ийнхүү “Ladies Code” хамтлагийн хоёр гишүүн
амь насаа алдсан байна. Харин хамтлагийн үлдсэн гурван гишүүний хувьд
хөнгөн бэртэл авчээ. Машинд явсан хамтлагийн стилист, менежер болон
жолооч бараг бэртэж гэмтээгүй аж.
Ослын улмаас газар дээрээ нас барсан Юн
Бинийг оршуулах ёслол өнгөрсөн баасан гарагт болжээ. Харин дуучин
Райстай салах ёс гүйцэтгэх ёслолыг Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хийж
буй юм байна.