Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр тавдугаар байрт оров

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнийн эхний өдрийн барилдаан Узбек улсын Ташкент хотын
“Гимнастикийн ордон”-ы дэвжээнээ өчигдөр болж өндөрлөлөө. Тэмцээний
эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингийн
барилдаан болж, манай дөрвөн бөх барилдлаа. 57 кг-ын жинд хүч үзсэн
Э.Бэхбаяр мөнгө, хүрэл медалийн төлөөх барилдаан хийж, шагналт тавдугаар
байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. Мөн 125 кг-ын жинд барилдсан ОУХМ
Ж.Чулуунбат долоодугаар байрт шалгарч багтаа шагналын оноо авчирлаа.

Харин 70 кг-ын жинд олон улсын хэмжээний
мастер Б.Анхбаяр Тажикийн бөх З.Есуповтой барилдаж ялагдал хүлээсэн бол
86 кг-ын жинд О.Үйтүмэн хоёрдугаар тойрогтоо Грекийн бөх Тимофей
Ксенидистэй таарч 4:11 онооны харьцаагаар ялагджээ.

Тэмцээний эхний өдрийн барилдааны дүнг хүргэж байна.

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг

1. Кьонг Ил Янг /БНАСАУ/

2. Владимир Хинчегашвили /Гүрж /

3. Владислав Андреев /Беларусь/

3. Хасан Рахими /Иран /

5. Эрдэнэбатын Бэхбаяр /Монгол/

70 кг

1. Хетаг Цаболов /ОХУ/

2. Якуп Гор /Турк/

3. Бекзод Абдурахманов /Узбек/

3. Али Шабанов /Беларусь /

26. Батчулууны Анхбаяр  /“Харгант-Цамхаг” клуб/

86 кг

1.Абдулрашид Садуллаев /ОХУ/

2. Рейнерис Перес Салас /Куба/

3. Селим Яшар /Турк/

3. Мохаммадхоссейн Аскари .Мохаммадиан /Иран/

26. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/

125 кг

1. Таха Акгуль /Турк/

2. Комейл Гашеми /Иран/

3. Хажимурат Гацалов /ОХУ/

3. Тэрвэл Длагнев /АНУ/

7. Жаргалсайханы Чулуунбат /”Сүлд” спорт хороо/

хӨнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61 кг-ын
жинд ОУХМ Э.Ням-Очир нэгдүгээр тойрогт Словакийн бөх Микола Болотняктай
барилдах оноолт таарсан бол 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран эхний
тойрогт Украйны бөх Титал Жафарянтай хүч үзэх нь ээ.

Мөн 74 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат
нэгдүгээр тойрогт Казакстаны бөх Галымзан Иссербаевтай учраа таарсан
байна. Тэмцээний 97 кг-ын жингийн ангилалд ОУХМ Д.Хүдэрбулга эхний
тойрогт Узбекийн бөх Омар Омаровтой барилдахаар болжээ.

Тамирчиддаа амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *