Categories
мэдээ спорт

Эмэгтэй баг хагас шигшээд шалгарлаа

ОХУ-ын Челябинск хотод болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжилж байна. 

Манай эмэгтэй баг “D” хэсгийн аваргын төлөө Кубын бүсгүйчүүдийг 3:2-ийн харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарлаа. 

Эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 16 баг өрсөлдөж байгаагаас манай эрэгтэй баг “В” хэсэгт, эмэгтэй баг “D” хэсэгт багтсан. Эрэгтэй баг Японы хүчирхэг багт 0:5-ийн харьцаагаар ялагдан тэмцээнээ дуусгасан.

Эмэгтэй багийн хувьд Казахстаны багийг 4:1-ийн харьцаагаар ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарсан. Улмаар БНХАУ-ын бүсгүйчүүдийг 4:1-ээр хожсон Кубын багийг ялж, хагас шигшээд шалгарлаа. Манай бүсгүйчүүд мөнгөн медалийн төлөө ОХУ-ын багийг хожсон Польшийн багтай барилдана. Польшийн багийн хувьд энэхүү дэлхийн аваргаас ганц хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн -70 кг-д Катарзуна Клус медалийн тавцанд зогсжээ. Польшийн эмэгтэй багийн хувьд энэхүү дэлхийн аварга сайн байна.

Өнгөрсөн жил Бразилийн Рио де Жанейро хотноо болсон дэлхийн аваргын багийн төрөлд манай эмэгтэйчүүдийн хувьд эхний тойрогтоо Кубын багт 2:3-ийн харьцаатай ялагдаж байсан бол энэ жил хэсгийн аваргын төлөө яллаа.

Манай эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд А.Цолмон (52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *