Энэ жил улсын хэмжээнд 306.1 мянган га-д үр тариа, 16.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 32.3 мянган га-д тосны ургамал, 11.1 мянган га-д тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийжээ. Ургацын урьдчилсан балансаар 481.0 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах тооцоо гараад байгаа аж. Энэ нь нэг га-гаас дунджаар 15.9 цн үр тариа, үүнээс 16.0 цн буудай, 128.6 цн төмс, 138.9 цн хүнсний ногоо, 8.8 цн тосны ургамал, 22.0 цн малын тэжээлийн ургамал хураан авах боломжийг бүрдүүлжээ.