Categories
мэдээ спорт

МСБХ-ны ээлжит бус чуулганыг хүчингүйд тооцжээ

Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ ээлжит бус чуулганаа “Нэг, Нэнг холбоо” гэсэн уриатайгаар 2014 оны 03 сарын 23-ны өдөр “Iloft Function House”-д зохион байгуулсан билээ. Уг хурлаар холбооны шинэ Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийг томилох, нэг цул болон ажиллаж сагсан бөмбөгийн ирээдүйн төлөө дорвитой алхам хийх чухал хурал болох байсан. Гэвч МСБХ нь гишүүнчлэлгүй ТББ байна гэсэн дүрэм, мөн Төрийн бус байгууллагын хэд хэдэн хуулийн заалтуудыг зөрчин, өмнөх удирдлагуудын ойр, дотны найз нөхдийн төлөөлөгчдөөс хэтрэхгүй хүрээлэл дор зохион байгуулж, дүрмээ зөрчин лобби бүлэг доор санал хураалтыг явуулж, удирдлагуудаа томилсон гэх яриа түгээд байсан юм.

Тэгвэл дээрх хурлыг сагсан бөмбөгчдийн нийт дуу хоолой, санал хүсэлтийг харгалзан үзээгүй үл тоосон үйлдэл хэмээн үзэж, сагсан бөмбөгийн ахмад тамирчид, үе үеийн зүтгэлтнүүд, сагсан бөмбөгийн спортыг дэмжигч багийн эзэд хурлыг эсэргүүцэн хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна.

Улмаар өнгөрсөн даваа гарагт буюу наймдугаар сарын 25-нд Захиргааны хэргийн 1-р шатны шүүх дээрх гомдлыг авч хэлэлцэн, МСБХ-ны 2014.03.23-ны өдөр болсон Ээлжит бус чуулганыг холбооны дүрэм, ТББ-ын тухай хуулиудыг зөрчсөн хэмээн үзэж, ээлжит бус чуулганыг хүчингүйд тооцон, хурлаар томилогдсон Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийг үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Улмаар МСБХ-ны ээлжит бус чуулганыг дахин хуулийн дагуу зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *