Categories
мэдээ

Өнөөдөр цагаагчин хонь өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 28. Бархасвадь гариг. Билгийн тооллын 3. Гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 06.11 цагт мандаж 19.44 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтэл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, бясалгал хийх, хандив өргөх, мал худалдан авахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавихад муу. 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *