Жүдо бөхийн ДАШТ-ий 73 кг-ын жинд барилдаж буй Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Киргизийн бөхтэй барилдаж, өрсөлдөгчөө дөрөв торгуульснаар яллаа. Х.Цагаанбаатар эхний тойрогтоо гоц мөргөсөн бөгөөд хоёр дахь тойрогтоо ийнхүү Жаныбек Уулу Русланыг цэвэр ялав. Тэрбээр дараагийн барилдаанаа ОХУ-ын бөх Могушков Мусатай хийнэ.